Шууд Chart

АТГ: Нийтийн албанд томилогдох 255 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав

2024-08-14 11:37:53

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2024 оны 8 дугаар сарын 5-9-ний өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 255 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 133 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 122 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 24 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 6 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.


АТГ: Нийтийн албанд томилогдох 255 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав  
Үзсэн: 259 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй