Шууд Chart

Ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна

2024-09-02 14:53:33

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу 2024 оны есдүгээр сарын 3-нд нутгийн хойд хэсгээр, есдүгээр сары 4-нд нутгийн зүүн хойд хэсгээр бороо, уулаараа хур тунадас орж, ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна. 

Иймд:

-Цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, 

-Сэрэмжлүүлэг мэдээ, мэдээллийг бусдадаа дамжуулах, түгээх, сэрэмжлэх, 

-Хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй зорчих,

-Дулаан хувцаслах зэргээр хувийн бэлтгэл, бэлэн байдлаа хангахыг ОБЕГ-аас анхааруулж байна.


Ихэнх нутгаар сэрүүсэж, говь, тал, хээрийн нутгаар салхитай байна  
Үзсэн: 956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй