Орчин үеийн ихэнх хүмүүс өөрийнхөө дотоод ертөнцийн холбоог үл тоон, зүүдийг үл ойшоож байна. Азаар байдал сайнаар өөрчлөгдөж, хүмүүс өөрийн "Би"-г ойлгоход тус болох зүүдийг анзаарч эхлээд байна. Ухаарсан, сэрж мэдрээгүй зүйлүүд, өдөр тутмын үзэгдлүүд далд ухамсрын гүн дэх мэргэн ухаантай холилдон зүүдэнд үзэгддэг нь их сонирхолтой.
Зүүд бол хүн төрөлхтний мартагдсан хэл юм
Зүүдэнд үзэгдэх элдэв хачин дүрс, нууцлагдмал утга илэрхийлэх ёгтлол зэргийг тайлж сурах хэрэгтэй. Зүүд бидний зөв буруу, хаана яваа, дотоод зөрчил, сэтгэлийн таагүй байдлын шалтгааныг хэлж өгдөг. Мөн хүмүүст хувь заяагаа хэрхэн дагах, бидэнд мэдэгдээгүй эрч хүчээ хэрхэн ашиглахыг зааж өгдөг.
Дунджаар бид шөнөдөө 5-7 удаа зүүдэлдэг. Зарим хүн бүх зүүдээ санаж байхад зарим хүмүүс би бараг зүүдэлдэггүй гэх нь бий. Үнэндээ санах санахгүйгээс хамаарахгүйгээр хүн бүр шөнө бүр зүүдэлдэг. Зүүдлэх үед "нүдний хурдан хөдөлгөөн" ажиглагддаг. Үүнийг бүртгэх замаар физиологчид хүмүүс ямар давтамжтай зүүдэлдгийг тогтоожээ.
Нярай хүүхэд унтах хугацааныхаа хагасыг зүүдэлж өнгөрөөдөг бол дутуу төрсөн хүүхэд 70 хувьд нь зүүдэлдэг гэнэ. Урьд өдөр нь идэвхитэй, шинэ үйл явдал болсон, дарамт шахалт ихтэй байсан бол бид шөнө илүү их зүүдэлнэ. Зүүд амьдралын өөрчлөлт хэмнэлд дасан зохицоход хүмүүст тусалдаг.
Зүүдээ хэрхэн захиалах вэ
1. Унтахын өмнө "Унтаад би зүүдэлнэ, зүүдээ би санах болно" гэдгийг өөртөө хорин удаа давтан хэлээрэй. Тэр бүү хэл, та юу зүүдлэх, ямар чиглэлд аялах зэргийг төсөөлж болох юм. Зүүд өөрийнхөө л хөтөлбөрөөр зүүдлэгдэнэ. Хүн тухайн моментод юу ойлгохыг хүсч байгааг организм илүү сайн мэдэж байдаг.
2. Орны толгойн ойролцоо цаас харандаа бэлдээрэй. Энэ хэрэг болохоосоо гадна бэлгэдэл болно. Зүүднийхээ утга учрыг олох хүсэлтэй байгаагаа үүгээр илэрхийлнэ. Таны зүүдэндээ хэрхэн хандахаас түүний танд хандах хандлага хамаарна. Зүүдээ ойлгохыг хичээхээс өмнө түүнийг хүлээн зөвшөөрч, хүндлэх хэрэгтэй. Тэгвэл илүү их зүүдлэх болно.
3. Сэрээд, ухамсар аажим сэргэж байх үед орноосоо ухасхийн босож болохгүй. Нойрмог байх энэ завсрын үе бол маш их ач холбогдолтой. Энэ бол хоёр ертөнцийн зааг болой. Магадгүй зүүд арай дуусаагүй байж болох юм. Хэрвээ тийм бол түүнийг анч нохой мэт шиншин мөрдөж, өөдөс ч үлдээлгүй сэргээхийг хичээ. Санаандаа зүүдээ эхнээс нь эхлэн хэд хэдэн удаа "тавь", шинэ деталиуд нэмэгдсээр бүх зүүдээ санах болно. Одоо босоод зүүдээ бичихдээ санаанд урсан орж ирсэн хэсэг үзэгдлийг нэмээрэй. Зүүдээ бичиж дуусаад түүнд тайлал хийж болно. Эсвэл тайлал хийхээ хойшлуулсан ч болно.
Зүүдний тайлал
Зүүдний тайлал хийхэд баясан хэрэгт дурлах бус гүнзгий сонирхол гол үүрэгтэй. Та өөрийгөө эртний иргэншлийн ул мөрийг ухаж гаргасан археологичтой дүйцүүлэн бод доо. Гаргаж ирсэн тэр олдвор чинь юу байж таарах вэ. Ойлгомжгүй мэт боловч удахгүй тодорхой болно. Зарим зүүд утга учиргүй, таны мэдэхгүй харь хэл дээрх илгээлт мэт байвч үнэхээр нууцыг тайлахыг хүсч, зарим нэг түлхүүрийг олвол тэр таны өмнө шинэ ертөнцийг нээх болно.
Зүүдээр ирсэн илгээлтэд ихэвчлэн бэлгэдэл /символ/, ёгтлол ашиглагдана. Бэлгэдэл үгийн зөнг агуулдаг тул тэр талаар бодох хэрэгтэй. Зүүдний хэлний хандлага нь хэл шинжлэл гэхээсээ илүү яруу найраг, урлаг талдаа гэж ойлгох хэрэгтэй. Зүүдэнд бэлгэдэл ашиглагддаг нь хэл үүсэхээс өмнө зүүд байсан гэдгийг батална гэсэн сонирхолтой таамаглал байдаг.
Зүүд бол далд ухамсраас танд өгч буй таны дотоод ертөнцийн мэдээлэл бүхий илгээлт юм. Ямар нэг юм хийхийг хүсч байгаа, мухардлаас гарахаар оролдож байгаа, мухардалд орсон гэх мэт ямар нэг хүнтэй зүүд холбоотой байдаг. Зүүдлэх хугацааны 95 хувьд үзэгдэх хүмүүс, мангас, шулмас бодит амьдралын тодорхой төлөвийг харуулж байдаг. Зүүдний тайлал хийхээсээ өмнө эдгээр нь та өөрөө гэдгийг ойлгох хэрэгтэй. Заримдаа таны дүр мэт гардаг боловч зүүдэнд илэрхий үзэгдсэн таны хүүхдүүд, ажлынхан, хамаатан саданг энд оруулахгүй.
Жишээ авч үзье. Таны хүүхдүүдийг хулгайлж, тэднийг зовоохоор дээрэмчин танай гэрт халдлаа. Та халдагчийг эсэргүүцэн үхэл амьдралын төлөө тэмцэлдэнэ. Ингээд та сэрлээ.
Энэ зүүдийг хувийн бодлоор тайлбарлавал, та хоёр дүрд хувирчээ, халдагчийн бас өөрийнхөө дүрд. Миний "Би"-гийн аль хэсэг нь хүүхдүүдэд хор хүргээд байна гэдэг асуултыг өөртөө тавь. Та их ажиллаж, тэдэндээ цаг гаргадаггүй байж болох юм. Ажил дээрээ саатсанаас та тэднийг өөрөөсөө хулгайлж байгаа хэрэг.
Энэ зүүдийг өөрөөр тайлж бас болно. Хүүхдүүд таны "Би"-гийн гэмгүй цайлган хэсэг байж болно. Таны доторх "насанд хүрэгчид" түүнийг дарамтлаад байгаа юм биш биз. Магадгүй энэ чигтээ цааш явбал ямар нэг юм алдаж болзошгүйг энэ зүүд сануулж буй биш гэж үү...
Зүүдний учир шалтгаан
Уулын замаар хурд хэтрүүлэн давхиж байгаад удирдлагаа алдан нисчихлээ, будаа боллоо гэж зүүдэлсэн байг. Энэ бол та удахгүй авто ослоор үхнэ гэсэн үг үү. Үгүй ээ, магадлал маш бага. Зүүд ямар нэг юм хэлж байна. Магадгүй та амьдралынхаа удирдлагыг алдаагүй биз. Хаа нэгтээ тооромзлох хэрэгтэй биш үү. Та хурдаа хас. Өөрөөр хэлбэл, хайртай хүнээсээ хагацах вий, үнэтэй зүйлээ aлдах вий гэдгийг зүүд танд хэлээд байж магадгүй юм.
Зүүдэн дэх үхэл бол ихэвчлэн өөрчлөлтийг, бидний амьдралын нэг үеэс шинэ үед шилжихийг бэлгэддэг. Магадгүй өөрчлөлт их хурдан болох байх.
Хар дарсан зүүд- энэ бол далд ухамсрын таныг шоконд оруулж, амьдралын чинь аль нэг хэсгийг анхааруулах гэсэн оролдлого. Далд ухамсар "Үүнийг хараач, хойшлуулж болохгүй" гэж хашгирч байгаа гэсэн үг.
Хар дарсан зүүд- энэ бол далд ухамсрын таныг шоконд оруулж, амьдралын чинь аль нэг хэсгийг анхааруулах гэсэн оролдлого. Далд ухамсар "Үүнийг хараач, хойшлуулж болохгүй" гэж хашгирч байгаа гэсэн үг.
Үүнтэй адилаар дахин давтагдах зүүд - энэ бол далд ухамсраас таны ухамсарт хүргэх гэсэн мэдээлэл. Хэрвээ та тухайн зүүдийг зөв тайлан, ойлгож хүлээж авбал алга болж, дахин зүүдлэгдэхгүй. Ойлгохгүй, эсвэл буруу тайлаад байвал дахин дахин зүүдлэгдэнэ.
Эх сурвалж: budda.mn
Зүүд бол хүн төрөлхтний мартагдсан хэл юм | ||
Үзсэн: 765 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.