Улсын хэмжээнд гал унтраах 1-р зэргийн ангид ажилладаг алба хаагчдын цалин, хангамжийг сайжруулах шаардлагатай байна.
Мөн гал унтраах бусад ангийг авран хамгаалах стандартын хувцас хэрэгсэл, тоног төхөөрөмжөөр хангах, эрүүл ахуйн шаардлага хангасан ариун цэврийн өрөөг анги тус бүрт бий болгохын зэрэгцээ хөдөлмөрийн харилцааг нарийвчлан зохицуулах хэрэгцээ байна гэж Хүний эрхийн үндэсний комиссын Гомдол хяналт шалгалтын дарга н.Ууганбаатар мэдээллээ.
Өнгөрсөн 7 жилийн хугацаанд угаарын хийн хордлогоос шалтгаалж 103 хүн эндсэн байна.
Хүйтний улиралтай зэрэгцэн түлш, угаартай холбоотой асуудал эхэлдэг. Иймээс урьдчилан сэргийлэх ажлыг шат шатандаа авах, цаашлаад иргэн бүр сонор сэрэмжтэй байхыг Хүний эрхийн үндэсний комиссоос анхаарууллаа.
Гал унтраах 1-р зэргийн ангид ажилладаг алба хаагчдын цалин, хангамжийг сайжруулах шаардлагатай | ||
Үзсэн: 464 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын радио, телевизийн нөхөн сонсох, үзэх үйлчилгээг түр хугацаанд хаасан болно.