
“Чингис” бондын хөрөнгөөр санхүүжүүлж байгаа ажлыг төлөвлөсөн хуваарийн дагуу чанартай гүйцэтгэж, хугацаанд нь хүлээлгэн өгөхийг Шадар сайд Д.Тэрбишдагва холбогдох яамд болон нийслэлийн удирдлагуудад үүрэг болгож, найр наадмын цаг дуусч, намрын их ажлын үе эхэлснийг анхаарууллаа
Тавантолгойн нүүрсний ордыг түшиглэн цахилгаан станц байгуулахаар болсон. Тус байгууламжийг Чингис бондын хөрөнгөөс 50 сая ам.доллараар санхүүжүүлэх юм. Одоогоор төсөл санхүүжилтаа авсан бөгөөд гүйцэтгэлийг хийхээр сонгогдсон компаниудтай гэрээ байгуулан хэрэгжиж эхлээд байгаа аж. Нийслэл хотын хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажилд энэ жил 1,1 их наяд төгрөгийн ажил хийгдэнэ. Өнөөдрийн байдлаар нийт ажил 58 хувь, замын ажлын гүйцэтгэл 62,5 хувьтай байна. “Гудамж” төслийн хүрээнд 33 уулзварын шинэчлэл хийгдэхээс тав нь бүрэн дууссан байна. Уулзваруудын засвар шинэчлэлийн ажлын зураг төсөл дуусч, ажил эхэлсэн байна. Нийт уулзварын шинэчлэлийн ажлыг 9 дүгээр сарын нэгэнд бүрэн дуусгаж, хүлээлгэж өгнө гэж нийслэлийн удирдлагууд мэдэгдлээ.
Бүтээн байгуулалтын ажлыг хугацаанд нь дуусгахыг үүрэг болголоо | ||
Үзсэн: 960 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.