Шууд Chart

МҮОХ-ны гишүүдийн хурал 12 дугаар сарын 12-ны өдөр товлогдлоо

2024-11-12 15:32:56

МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл өнөөдөр хуралдаж Гишүүдийн хурлыг 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр зохион байгуулахаар тогтлоо.
Ээлжит бус хурлаар “Парис 2024” Олимпын наадамд оролцсон Монголын баг тамирчдын тайлан, дүрмийн нэмэлт өөрчлөлт зэрэг асуудлуудыг хэлэлцэх юм.
Мөн өнөөдрийн хурлаар “Харбин 2025” Азийн өвлийн наадамд оролцох баг тамирчдын зохион байгуулалт, хувцасны тухай санал солилцсон бөгөөд оны шилдгүүдээ шалгаруулах “Бөртэ Чоно 2024” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолыг ирэх сарын 19-ний өдөр зохиохоор шийдвэрлэв.
Түүнчлэн зарим хүмүүсийг МҮОХ-ны дээд шагнал “Алтан Од” одонгоор шагнахаар боллоо гэж Монголын Үндэсний Олимпын Хорооноос мэдээллээ.  

МҮОХ-ны гишүүдийн хурал 12 дугаар сарын 12-ны өдөр товлогдлоо  
Үзсэн: 346 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй