Шууд Chart

Гарааны бизнес эрхлэгчид нарны зайн скутер бүтээжээ

2024-11-15 12:09:53

Сан Францискогийн “Otherlab” стартап компанийн мэргэжилтнүүд “Lightfoot” хэмээх нарны зайн скутер бүтээжээ.

Энэ нь 750 ваттын хоёр зангилаа мотор, 48В лити-ион батерейгаар тэжээгдэх юм. Улмаар 120 ваттын нарны зайг бүрэн цэнэглэснээр 37 миль буюу 60 км замыг туулна.

Мөн нарны гэрлийн нөлөөллөөс хамааран өдөрт 29-32 км/цаг хүртэл хурдлах боломжтой.

Нарны зайн хавтан нь скутер унаж буй хүний хөлөнд халах мэдрэмж төрүүлэхгүй. 2.8 инчийн LCD мэдрэгчтэй дэлгэц нь зай болон хурдны мэдээллийг харуулах юм.

4995 долларын үнэтэй “Lightfoot”-ыг унахад зөвшөөрөл шаардлагагүй бөгөөд зам, дугуйн замаар явах боломжтой аж. 


Гарааны бизнес эрхлэгчид нарны зайн скутер бүтээжээ  
Үзсэн: 1545 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй