Шууд Chart

Дэвшилтэт технологийн өвлийн шилэн хүлэмжийг барьж байна

2024-12-04 13:45:19

Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар, НҮБ-ын ХХААБ хамтран “Хүнсний ногооны үйлдвэрлэл, зах зээлийн гарцыг нэмэгдүүлж эдийн засгийг дэмжих” төслийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэ хүрээнд Дархан-Уул аймгийн Дархан суманд байрлах “Их Мориг” ХХК-ийн эзэмшил газарт дэвшилтэт технологийн 1000 мкв талбай бүхий өвлийн шилэн хүлэмжийг барьж байна. 

Төслийн хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлээр Дархан-Уул аймгийн Дархан сум, Төв аймгийн Баянчандмань суманд тус бүр 1000 мкв дэвшилтэт технологийн хүлэмжийг ашиглалтад оруулна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 

 


Дэвшилтэт технологийн өвлийн шилэн хүлэмжийг барьж байна   
Үзсэн: 417 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй