Шууд Chart

Mon-SHEP төслийн багийнхантай уулзав

2024-12-04 13:48:00

Япон улсын "Жайка" олон улсын байгууллагаас дотоодын хүнсний ногооны үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлд чиглэсэн хөдөө аж ахуйн үр ашигтай тогтолцоог бүрдүүлэх зорилгоор Mon-SHEP төслийг хэрэгжүүлнэ.

Уг төсөл 2024-2028 онд хэрэгжих юм.

Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын удирдлагууд Mon-SHEP төслийн багийнхантай уулзаж, санал солилцлоо.

Төсөлд зургаан аймгийн 12 сум, Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн өрхийн болон дунд хэмжээний газар тариалан эрхлэгчид хамрагдана гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ. 


Mon-SHEP төслийн багийнхантай уулзав  
Үзсэн: 436 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй