Шууд Chart

Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд "DIMON" хэмээх хиймэл оюуны загвар бүтээжээ

2024-12-12 09:27:59

Жонс Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд математикийн нарийн төвөгтэй асуудлыг уламжлалт аргуудаас хэдэн мянга дахин хурдан шийддэг "DIMON" хэмээх хиймэл оюуны загварыг бүтээжээ.

Хэсэгчилсэн дифференциал тэгшитгэл гэж нэрлэгддэг эдгээр асуудлууд нь инженерчлэл, шинжлэх ухаан, анагаах ухаанд чухал ач холбогдолтой боловч шийдвэрлэхэд олон хоног шаардагддаг байна. "DIMON" стандарт компьютер дээр үүнийг ердөө 30 секундэд шийдвэрлэх боломжтой.

1000 гаруй дижитал зүрхний загвар дээр туршсан "DIMON" нь хүний зүрхний цохилтыг нарийн тооцоолж, зүрхний хэм алдах эрсдэлийг үнэлж, эмчилгээ санал болгоход эмч нарт туслах юм.

Анагаах ухаанаас гадна "DIMON" нь сансар огторгуй, автомашин, иргэний инженерчлэл зэрэг салбарт хэрэглэгдэхүүнтэй. Дулаан, стресс, хөдөлгөөн зэрэг физик системийг хуртай дуурайж инженерүүдэд илүү аюулгүй, илүү үр ашигтай бүтээгдэхүүн зохион бүтээхэд туслах юм гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ. 


Хопкинсийн их сургуулийн эрдэмтэд "DIMON" хэмээх хиймэл оюуны загвар бүтээжээ  
Үзсэн: 780 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй