
Өнөөдөр буюу арванхоёрдугаар сарын 22-наас ес эхэлж байна. Монголчууд эрт дээр үеэс өвлийн цаг агаарын төлөв байдлыг есөн ес 81 хоногоор тооцоолж ирсэн билээ.
Ингэхдээ өвлийн туйл нар буцах өдрөөс эхлэн 81 хоногийг Балчир гурав, Идэр гурав, Өтөл гурав гэж хуваадаг. Ес эхэлдэг өдөр буюу өнөөдөр хамгийн богино өдөр, урт шөнө тохиодог онцлогтой.
Есөн ес
- Нэг ес яах вэ, нэрмэл архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 22 – 12 сарын 30 хүртэл/
- Хоёр ес яах вэ, хорз архи хөлдөнө /үргэлжлэх хугацаа 12 сарын 31- 01 сарын 08 хүртэл/
- Гурван ес яах вэ, гунан үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 09 – 01 сарын 17 хүртэл/
- Дөрвөн ес яах вэ, дөнөн үхрийн эвэр хуга хөлдөнө /үргэлжлэх хугацаа 01 сарын 18 – 01 сарын 26 хүртэл/
- Тав ес яах вэ, тавьсан будаа хөлдөхгүй /үргэлжлэх хугацаа 01 сарын 27 – 02 сарын 04 хүртэл/
- Зургаа ес яах вэ, зурайсан зам гарна /үргэлжлэх хугацаа 02 сарын 05 – 02 сарын 13 хүртэл/
- Долоо ес яах вэ, дов толгой борлоно /үргэлжлэх хугацаа 02 сарын 14 – 02 сарын 22 хүртэл/
- Найман ес яах вэ, наль, шаль болно/ үргэлжлэх хугацаа 02 сарын 23 – 03 сарын 03 хүртэл/
- Есөн ес яах вэ, ердийн дулаан болно/ үргэлжлэх хугацаа 03 сарын 04 – 03 сарын 12 хүртэл/
Ес эхэллээ | ||
Үзсэн: 1455 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.