
Хиймэл оюун ухаан нь 2025 оны шилдэг технологийн чиг хандлагыг тодорхойлно.
Мансууруулах бодис илрүүлэх, асар их мэдээллийн багцад хурдан дүн шинжилгээ хийх, харилцагчийн үйлчилгээ, ложистик, эрүүл мэнд зэрэг олон салбарыг хамарсан хэрэглээ нь түүний хүч чадлын нэгээхэн хэсэг.
Үүний зэрэгцээ санхүүгийн салбарт хиймэл оюун ухааныг зах зээлийн чиг хандлагад дүн шинжилгээ хийх, хөрөнгө оруулалтын боломжийг үнэлэх, хувийн санхүүгийн төлөвлөгөө гаргахад ашиглаж байна.
Энэхүү технологи нь үндсэндээ асуулт, хариултын системээс хүний удирдлагагүйгээр аж ахуйн нэгжтэй холбоотой ажлыг гүйцэтгэх чадвартай автомат машин агентууд руу шилжихэд тусалдаг.
2028 он гэхэд өдөр тутмын ажлын шийдвэр гаргалтын 15 хувь нь хиймэл оюун ухаанаар шийдэгдэх аж.
Тухайлбал, Майкрософт Их Британийн Засгийн газартай олон жилийн хугацаатай гэрээ байгуулж, төрийн байгууллагуудад хиймэл оюун ухааны хэрэглүүрийг ашиглах боломжийг санал болголоо гэж Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамнаас мэдээллээ.
Хиймэл оюун ухааны шийдвэр гаргалт 15 хувьд хүрнэ | ||
Үзсэн: 726 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.