
А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох "Ногоон автобус"-ны хэргийн гэм буруугийн шүүх хурал өнөөдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болно. Шүүх хурал долоон удаа хойшилсон. Хамгийн сүүлд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 16-нд товлогдож, шүүгдэгч нарын өмгөөлөгч нар шүүх хурал давхацсан зэрэг шалтгаанаар хойшлуулсан юм.
Хэргийг сануулахад, авто замын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийн парк шинэчлэлтийн ажлын хүрээнд 2023 онд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, “Тэнүүн-Огоо” ХХК-иуд их багтаамжийн дизель хөдөлгүүртэй 600 автобус, цахилгаан хөдөлгүүртэй 160 автобус, дунд багтаамжийн 50 автобус буюу нийт 810 автобус худалдан авахаар гэрээ байгуулсан байдаг. Уг гэрээний улмаас улсад нийт 134 тэрбум төгрөгийн хохирол учирсан.
А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно | ||
Үзсэн: 293 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.