Шууд Chart

Баянхошууны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ

2014-09-16 10:28:17

Зурагтын шинэ эцсээс Баянхошууны уулзвар хүртэлх Хувьсгалчдын гудамжны 4.6 км авто замыг өргөтгөж шинэчлэх ажлыг "Экспресс зам" ХХК гэрээ байгуулан гүйцэтгэж байгаа юм. Тус замын төгсгөлийн хэсэг буюу Жанцангийн уулзвараас Баянхошууны уулзвар хүртэлх нэг км замын суурь болон өнгө асфальтбетон хучилтын ажлыг гүйцэтгэн өнөө өглөө замын хөдөлгөөнийг бүрэн нээлээ. 14 метр өргөнтэй зорчих хэсгийн тэмдэг, тэмдэглэгээг маргааш буюу есдүгээр сарын 17-нд хийнэ. Тавдугаар сарын 9-нөөс эхлэн замыг хэсэгчлэн хааснаар далан суурийн нягтруулалт, хуучин хучилтыг дахин боловсруулж ресайклдах, цементээр бэхжүүлсэн суурь хийх, замын доогуур ус зайлуулах таван төмөрбетон хоолой цутгаж угсрах ажлууд хийгдсэн юм. Гэрэлтүүлэг, явган хүний замын ажлууд хийгдэх бөгөөд зам барилгын ажлын гэрээ энэ оны 10 дугаар сарын 30-нд дуусгавар болно гэж Нийслэлийн Авто замын газраас мэдээллээ.


Баянхошууны замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг нээлээ   
Үзсэн: 916 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.141.xxx [150.129.141.xxx] 2014-09-16 14:58
jantsangaas doosh muu tabisan bainlee tehdee saihan orgon boijee
180.149.78.xxx [180.149.78.xxx] 2014-09-16 10:57
Амжилт сайхан болсон байна лээ!

Бидэнтэй нэгдээрэй