Шууд Chart

Шаардлага хангахгүй барилгуудыг өмчийн бүртгэлээс хаслаа

2013-07-31 09:22:17

Сонгинохайрхан дүүргийн  2, 3, 9, 11 дүгээр хорооны цогцолбор барилга, Хан-Уул дүүрэгт байрлах Ус сувгийн удирдах газрын эзэмшлийн  барилгыг нийслэлийн Өмчөөс хасах тухай асуудлыг  Өмчийн харилцааны газрын орлогч дарга М.Батсайхан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанд танилцууллаа.

Сонгинохайрхан дүүргийн хороодын цогцолбор барилгуудыг нийслэлийн Мэргэжлийн хяналтын  газрын улсын байцаагчийн 2009 оны 11-303/1647, мэргэжлийн хяналтын ерөнхий газрын улсын байцаагчийн 2013 оны 02-01-90/1106 тоот дүгнэлтүүдийг үндэслэн нурааж, шинээр барихаар болсон юм. Хан-Уул дүүргийн 9-р хороонд байршилтай “Ус сувгийн удирдах газар”-ын эзэмшлийн барилгыг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд “Буянт-Ухаа” орон сууцны хорооллын цэвэр усны 20 худаг, 2 усан сан, насос станцын барилгыг шинээр барихтай холбогдуулан нийслэлийн өмчөөс хасахаар боллоо.


Шаардлага хангахгүй барилгуудыг өмчийн бүртгэлээс хаслаа  
Үзсэн: 1144 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй