
Цагдаа, Дотоодын цэргийн байгууллагаас 2025 онд дэвшүүлсэн зорилтын хэрэгжилтийг хангах, алба хаагчдыг хөгжүүлэх, хугацаат цэргийн алба хаагчдыг алба хаах хугацаанд нь мэргэжилтэй болгох зорилтын хүрээнд “Төгс сайн” жолооны курстэй хамтран ажиллаж байна. Тус сургалтын хүрээнд B ангилалд 91 C ангилалд 63 алба хаагч хамрагдсан байна.
Уг ажлын хүрээнд Дотоодын цэргийн 805, 810 дугаар ангид 2024 оны нэг, хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдад 21 хоногийн хугацаатайгаар жолооч бэлтгэх сургалтад хамруулжээ. Энэхүү сургалтад 154 хугацаат цэргийн алба хаагч хамрагдаж, өнөөдөр шалгалтаа өгсөн байна.
Хоёрдугаар ээлжээр цэргийн албанд татагдан ирсэн хугацаат цэргийн алба хаагчдыг жолооч бэлтгэх сургалтад хамруулжээ | ||
Үзсэн: 381 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.