Шууд Chart

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна

2025-04-22 09:07:10

Хаврын улиралд хуурайшилт ихсэх болон иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна.
 
Цагдаагийн байгууллагад өнгөрсөн 7 хоногт нийслэлийн Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт “Шар хоолойн ам”, Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт иргэд шар өвс шатаахдаа гал алдсанаас 15 га газар шатсан, мөн айлын гэр шатаж хохирол учруулсан гэх хэрэгт шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.
 
Хувь хүний санамсар болгоомжгүйгээс үүдэн гал түймэр гарах эрсдэл их байдаг тул ихэнх нутгаар хуурайшилт өндөр, салхи, шуургатай өдрүүдэд иргэн бүр ой, хээрийн болон ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж хариуцлагатай байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Гал түймэртэй холбоотой дуудлага, мэдээлэл нэмэгдэж байна  
Үзсэн: 317 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй