Шууд Chart

"Даатгуулагч, ажил олгогчдын зөвлөгөөн 2025" болж байна

2025-04-23 14:22:51

Нийгмийн даатгалын байгууллага 2025 оныг “Даатгуулагчийг дэмжих, нийгмийн даатгалын шимтгэлийн өрийг барагдуулах жил” болгон зарласантай холбогдуулан “Даатгуулагч, ажил олгогчдын зөвлөгөөн” -ийг Дархан-Уул аймагт зохион байгуулж байна.

Зөвлөгөөнөөр НД-ийн хууль тогтоомж, НД-ын ач холбогдлыг ажил олгогч, даатгуулагч, иргэдэд сурталчлан таниулан, ойлгуулах, харилцан уялдаа холбоог сайжруулах, тэтгэвэр тэтгэмжийн талаарх зэрэг бүхий л хэрэгцээт мэдээллийг өгөх юм. Зөвлөгөөнд ажил олгогч, иргэд даатгуулагчдын 500 гаруй төлөөлөл, Нийгмийн даатгалын ерөнхий газраас холбогдох төлөөллүүд оролцож байна.

Дархан-Уул аймгийн НДГ нь нийгмийн даатгалын үйлчилгээг илүү хүртээмжтэй үр ашигтай болгох, ажил олгогч даатгуулагчдын НД-ийн шимтгэлийн өр авлагыг барагдуулах хамрагдалтыг нэмэгдүүлэх чиглэлээр олон талт арга хэмжээ авч ажиллаж байна.

Мөн аймгийн хэмжээнд 131 ААНБ, 711 албан журмын даатгуулагчийг шинээр хамруулж нийт 1568 ажил олгогчийн 28536 заавал даатгуулагчтай болсны зэрэгцээ 911 иргэнийг сайн дурын даатгалд хамруулжээ. Ажил олгогч та нийгмийн даатгалын шимтгэлээ хуулийн хугацаанд нь төлж хариуцлагатай ажил олгогч болохыг Нийгмийн даатгалын газраас уриалж байна.


"Даатгуулагч, ажил олгогчдын зөвлөгөөн 2025" болж байна  
Үзсэн: 324 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй