Шууд Chart

Хүний амь нас аварсан Дэд ахлагч Т.Цэнд-Аюушийг ЦЕГ-аас шагналаа

2025-04-23 15:27:07

Хүний амь нас аварсан цагдаа Т.Цэнд-Аюушийг ЦЕГ-ын удирдлага шагналаа. Тодруулбал, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын хэв журмын цагдаа, Дэд ахлагч Т.Цэнд-Аюуш энэ сарын 20-ний өдөр гараа гэмтээж, их хэмжээний цус алдсан иргэнд анхан шатны тусламж үзүүлж, эмнэлэг очих хүртэл цус алдаж байсан гарыг нь боон, түргэний машинд гурван удаа ухаа алдаж амьсгал нь зогсоход  Т.Цэнд-Аюуш  хиймэл амьсгал хийн сэргээжээ.

Түүнийг ЦЕГ-ын даргын тушаалаар "Цагдаагийн гавьяа" тэмдэгээр шагналаа. Энэхүү шагналыг онцгой гавьяа байгуулсан алба хаагчид олгодог.


Хүний амь нас аварсан Дэд ахлагч Т.Цэнд-Аюушийг ЦЕГ-аас шагналаа  
Үзсэн: 379 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй