Шууд Chart

Том оврын ачааны машин, приустэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ

2025-04-24 09:23:46

Өнгөрөгч шөнө зам тээврийн ноцтой осол гарч, нэг хүн гэмтжээ. Тодруулбал,  энэ дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө нэг цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо Товчооны замд Beiben North Benz, Toyota Prius маркийн 2 автомашин мөргөлдсөн зам тээврийн осол бүртгэгдсэн.

Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсээс шалгалтын ажиллагааг явуулж байна. Уг ослын улмаас жолооч Э нь эрүүл мэндийн байгууллагын хяналтад байна. Жолооч та замын хөдөлгөөний дүрмээ баримталж, өөрийн болон бусдын аюулгүй байдлыг хангаж анхаарал болгоомжтой хөдөлгөөнд оролцохыг зөвлөж байна.


Том оврын ачааны машин, приустэй мөргөлдөж нэг хүн гэмтжээ  
Үзсэн: 282 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй