
Бэлчээрийн ургамлын ургалтын байдал 4 дүгээр сарын 30-ны байдлаар нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй, Говь-Алтай, Завхан, Архангай, Өвөрхангай, Дундговь, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Баян-Өлгий, Увс, Ховд, Баянхонгор, Төв, Өмнөговийн зарим сумдын нутгаар муу, Орхоны нийт, Булган, Сэлэнгэ, Говьсүмбэрийн ихэнх, Увс, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Төв, Өмнөговь, Дорноговь, Сүхбаатарын зарим, Хөвсгөл, Өвөрхангай, Дархан-Уул, Хэнтийн цөөн сумдын нутгаар дунд, Дорнодын нийт, Хөвсгөл, Дархан-Уул, Хэнтийн ихэнх, Увс, Говь-Алтай, Булган, Сэлэнгэ, Төв, Өмнөговь, Дорноговийн ганц нэг сумдын нутгаар хэвийн байна.
Салхины хурд тал хээр болон говийн нутгаар түр зуур 16-27 м/с буюу аюултай үзэгдлийн, Говь-Алтайн Бугат, Баянхонгорын Богд, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Орхонтуул, Дархан-Уулын Шарынгол, Төвийн Угтаалцайдам, Өмнөговийн Цогт-Овоод 27-30 м/с буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байна.
- Өнгөрсөн арав хоногт агаарын температур нийт нутагт дунджаас 1.1-4.9 градусаар дулаан, хур тунадас Дорнодын ихэнх, Увс, Ховд, Завхан, Өвөрхангай, Хэнтийн зарим сумдын нутгаар дунджийн орчим буюу түүнээс ахиу, бусад нутагт дунджаас бага орсон байна.
- МАА-н үйлдвэрлэлд мал төллүүлэх, нэмэгдэл тэжээл өгөх, ямаа самнах ажил хийгдэж байна.
- Байгалийн бүс төлөөлсөн мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийн мэдээгээр 2025 оны 4 дүгээр сарын 30-ны байдлаар ойт хээрийн бүсийн (Булган аймгийн Орхон сум) эм хонины амьдын жин дунджаар 31 кг, эм ямаа 27 кг, үнээ 268 кг, тал хээрийн бүсийн (Төв аймгийн Баян-Өнжүүл сум) эм хонь дунджаар 44 кг, эм ямаа 37 кг, үнээ 325 кг, говийн бүсийн (Дорноговь аймгийн Дэлгэрэх сум) эм ямаа дунджаар 34 кг жинтэй байна.
Ус цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэн
Бэлчээрийн ургамал нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна | ||
Үзсэн: 306 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.