Шууд Chart

"Үндэсний бичиг бидний бахархал" улсын IV уралдааны шилдгүүд тодорчээ

2025-05-04 10:45:47

Мэргэжлийн болон техникийн боловсролын багш, сурагчдын “Үндэсний бичиг-Бидний бахархал” үндэсний бичгийн ур чадварын Улсын IV уралдаан хоёр өдөр явагдаж дүнгээ гаргалаа.Уралдаанд 34 сургуулийн 100 гаруй багш,суралцагч оролцсоноор хамгийн олон оролцогчтой уралдаан болон бүртгэгдсэн. Үндэсний бичгийн ур чадварын улсын уралдааны бүтээлийн төрөлд 30 гаруй бүтээл ирснээс Ховд аймаг дахь Хөгжил ПК-ийн багш Т.Цолмоны бүтээл Тэргүүн байрыг эзэлжээ.

Үндэсний бичгийн ур чадварын суралцагчдын төрөлд Увс аймгийн Улаангом ПК-ийн сурагч Х.Ариунтуяа 2 дахь удаагаа тэргүүлнэ Алтан медалыг хүртлээ. Үндэсний бичгийн багшийн төрөлд Увс аймгийн Улаангом ПК-ийн багш Б.Алтансувд Шилдэг багшийн шагналыг хүртлээ. Уралдааны 3 төрлийн уралдааны дүнгээр Улаангом ПК шалгарч Үндэсний бичгийн шилдэг сургууль 2025 анхны цомыг хадгалахаар болсон байна.

Уралдааны шилдэг суралцагчдаар

  • Тэргүүн байр Увс аймгийн Улаангом ПК-ийн ХГД 2-р ангийн сурагч Х.Ариунтуяа /Хошой аварга/
  • Дэд байр Шинэ иргэншил ПК-ийн ОББХА 2-р ангийн сурагч Б.Бадамханд
  • Гутгаар байр ШУТИС харьяа ПК-ийн Гагнуурын 2-р ангийн сурагч Г.Эгшиглэн
  • усгай байр Үйлдвэр урлалын ПК-ийн ЗБҮ-1 ангийн сурагч Г.Буянхишиг

Багш нарын уралдааны шилдэг багшаар

  • Тэргүүн байр Увс аймгийн Улаангом ПК-ийн багш Б.Алтансувд /Хошой аварга/
  • Дэд байр Универсаль ПК-ийн багш Ц.Эрдэнэцэцэг
  • Гутгаар байр Дорноговь аймаг дахь ПК-ийн багш М.Нарантуяа
  • Тусгай байр Хөвсгөл аймаг дахь ПК-ийн багш Ю.Мягмарцэцэг

Уралдааны шилдэг бүтээлүүдээр

  • Тэргүүн байр Ховд аймгийн Хөгжил ПК-ийн багш Т.Цолмон /Монгол хэл, модон шогол/ бүтээл
  • Дэд байр Техник технологийн ПК-ийн сурагч Л.Балжинням /Монгол хэл бийр/ бүтээл
  • Гутгаар байр Өвөрхангай аймаг дахь ПК-ийн хамтын /Шүрхэрч Буниа/ бүтээлүүд тус тус шалгарлаа.

Улсын IV уралдаан нь Mонголч эрдэмтэн, Xэл бичгийн ухааны доктор, Зохиолч, Орчуулагч Бямбын Ринчений мэндэлсний 125 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулснаараа онцлог байлаа. Уралдааныг зохион байгуулсан Шинэ иргэншил мэдээллийн технологийн политехникийн коллежийн хамт олонд талархал илэрхийлье.


"Үндэсний бичиг бидний бахархал" улсын IV уралдааны шилдгүүд тодорчээ  
Үзсэн: 150 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй