Шууд Chart

Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС-ын барилга байгууламжид хяналт шалгалт хийжээ

2025-05-05 11:56:11

ОБЕГ-ын Гамшгаас хамгаалах сургалтын газар, Гал түймэртэй тэмцэх газраас Өмнөд бүсийн Гал түймрийн улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Баянхонгор, Өмнөговь, Говьсүмбэр, Дорноговь, Дундговь, Өвөрхангай аймгийн Онцгой байдлын газрын улсын хяналтын байцаагч, ахлах байцаагч нарын 30 орчим алба хаагч хамрагдсан юм.

Алба хаагчдад төрийн албан хаагчийн ёс зүй, хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй, цэргийн алба зохион байгуулалт, гал түймрийн улсын хяналт шалгалтын цахим бүртгэл мэдээлэл, худалдаа олон нийтийн барилга байгууламж, өндөр барилга байгууламжийг ашиглалтад оруулах улсын комисст ажиллахад анхаарах асуудлын хүрээнд холбогдох мэргэжилтнүүд мэдээлэл өглөө.

Мөн газрын тосны бүтээгдэхүүний агуулах, шатахуун түгээх станцын барилга байгууламжид хяналт шалгалтыг газар дээр нь зохион байгуулж, харилцан туршлага солилцсоноороо онцлог байлаа гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Газрын тосны бүтээгдэхүүний агуулах, ШТС-ын барилга байгууламжид хяналт шалгалт хийжээ  
Үзсэн: 166 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй