
“Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн, “Ногоон Дархан 2032” хөтөлбөр, хаврын мод тарилтын хүрээнд аймгийн ЕБ сургуулиудын есдүгээр ангийн сурагчдын төлөөллийг оролцуулан аймгийн Байгаль орчин, аялал жуучлалын газар, Болосролын газар хамтран “Ногоон ирээдүйн төлөө амьд өв үлдээцгээе” сэдэвт онол, практикийн хосолсон сургалт зохион байгуулжээ. Сургалтаар дамжуулан сурагчид модны талаарх ойлголт мэдлэгээ дээшлүүлж, мод тарих, арчлах арга барилд суралцаж байна.
Модны ач холбогдол, хүний эрүүл мэнд, цаг уур, хөрс хамгаалахад үзүүлэх нөлөө, Монгол орны ой мод, модлог ургамлууд, өндөр уулын ой, хээрйн бүсийн модны төрөл, цөлжилт, уур амьсгалын өөрчлөлт зэрэг сэдвийн хүрээнд ХААИС-ийн багш, ой зүйч С.Таванжин, “Дархан төмөрлөгийн үйлдвэр” ХХК-ны Байгаль орчны мэргэжилтэн, ой зүйч Э.Мөнхжаргал нар онолын мэдлэг олгосон юм.
Сурагчид эх болсон байгаль дэлхийгээ хайрлан хамгаалахад нэг мод тарихаас эхэлдэг. Байгаль орчноо хамгаалж ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн тулд иргэн бүрийн үүрэг оролцоо нэн тэргүүнд гэдгийг сурагчид онцоллоо. Сургалтад хамрагдаж буй 120 сурагчид онолоор олж авсан мэдлэгээ практикт баталгаажуулж “Боловсрол төгөл”-д мод тарьжээ.
Мод тарих, арчлах онол, практикийн хосолсон сургалтад 120 сурагч хамрагджээ | ||
Үзсэн: 221 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.