
2025 оны 05 дугаар сарын 09-нөөс 05 дугаар сарын 18-ныг хүртэлх
10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 11-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 12-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв аймгуудын нутгийн зарим газар, говь болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 15-нд Хөвсгөлийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр, 16-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно.
Салхи: Тавдугаар сарын 11-нд Алтайн уулархаг нутгаар, 12, 15-нд нутгийн зарим газраар, 13, 14-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч, нутгийн өмнөд хэсгээр шороон шуурга шуурна.
Агаарын температур: Тавдугаар сарын 10, 11-нд ихэнх нутгаар дулаарч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 0-5 хэм хүйтэн, өдөртөө 12-17 хэм, Орхон-Сэлэнгийн сав газар болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 8-13 хэм, өдөртөө 25-30 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна.
Тавдугаар сарын 12-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсч Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 хэм хүйтэн, өдөртөө 7-12 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 хэм, өдөртөө 18-23 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 12-нд бороо орно. Бусад хугацаанд хур тунадас бороо орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 12-нд баруун өмнөөс хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Тавдугаар сарын 10, 11-нд дулаарч шөнөдөө 2-7 хэм, өдөртөө 19-24 хэм дулаан байна. 12-ноос бага зэрэг сэрүүсч шөнөдөө 1 хэм хүйтнээс 4 хэм дулаан, өдөртөө 10-15 хэм дулаан байна.
Ихэнх нутгаар дулаарч хуурайшилт нэмэгдэнэ | ||
Үзсэн: 232 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.