Шууд Chart

Э.Анхбаяр: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн дөрвөн сартай хүүхэд эндсэн

2025-05-13 15:51:11

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тэрбээр “ Хоёрдугаар сараас хойш улаанбурхан өвчин 1756 бүртгэгдсэн. Үүнээс 1199 эдгэрсэн байна. Улсын хэмжээнд 11 аймагт улаанбурхан өвчин бүртгэгдсэнээс нийслэлд 73 хувь нь бүртгэгдсэн байна. Одоогийн байдлаар ХӨСҮТ 264 хүн хэвтэн эмчлүүлж байгаа. Тохиолдлын тоо нэмэгдэж байгаа учраас хүндрэл тоо ихэсдэг. Улаанбурханы халдвараар өвчилсөн 4 сартай хүүхэд өнөөдөр эндсэн. Тус нярай дархлаажуулалтад хамрагдаагүй, маш хүнд байдалтай ирсэн. Манай эмнэлэгт ирэхээс өмнө 2-3 эмнэлэг дамжсан, сар гаруй хатгалгаатай явсан байсан.

Сүүлийн өдрүүдэд улаанбурхан өвчний тохиолдол нийслэлд нэлээд нэмэгдэж байгаа.  ХӨСҮТ-ээр үйлчлүүлж байгаа иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Дунджаар 200 орчим үйлчлүүлэгч ирж үзүүлдэг байсан бол одоо хоногтоо 350 хүн ирж үзүүлж байна” гэв.

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

Э.Анхбаяр: Улаанбурхан өвчнөөр өвчилсөн дөрвөн сартай хүүхэд эндсэн   
Үзсэн: 234 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй