Шууд Chart

О.Дашпагма: Улаанбурхан өвчний ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулалтад хамрагдах ёстой

2025-05-13 16:06:28

ХӨСҮТ-ийн  улаанбурхан өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагма “Улаанбурхан өвчин халдварлалтын зэргээрээ халдварт өвчнүүдийн дотор өндөрт тооцогддог, цочмог халдварт өвчин. Энэ өвчнөөс сэргийлэхийн тулд дархлаажуулалтыг үндэсний товлолын дагуу 9 сартай, хоёр настайд нь дархлаажуулалт хийдэг. Хүүхдүүд уг хоёр тунд бүрэн хамрагдах ёстой. Ингэснээр улаанбурхан өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

Дархлаажуулалтад хамрагдаагүй, эсвэл бүрэн тунд хамрагдаагүй хүүхдүүд өвдөх эрсдэлтэй. Иймээс  эцэг эхчүүд хүүхдээ товлолын дагуу 9 сартайд нь болон 2 настайд нь дархлаажуулалтад бүрэн хамруулахад нь анхаарах хэрэгтэй. Хэрэв дархлаажуулалтад хамрагдаагүй бол нөхөн дархлаажуулалтад хамрагдах боломжтой.

Вакцинд хамрагдсан эсэхийг эх хүүхдийн ягаан дэвтэр дээр тэмдэглэсэн байдаг. Хамрагдаагүй бол өрхийн эрүүл мэндийн төвд хандах ёстой. Хэрэв батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулах арга хэмжээнд хамрагдах шаардлагатай “ гэв.

 

Нийтэлсэн: Н.Алтанцэцэг

О.Дашпагма: Улаанбурхан өвчний ойрын хавьтал болсон бол 72 цагийн дотор дархлаажуулалтад хамрагдах ёстой  
Үзсэн: 242 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй