Шууд Chart

Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана

2013-07-31 12:48:30

Баянбүрдийн тойргоос 32-ын тойрог хүртэлх 1.7 км автозамын шинэчлэлтийг "НаранбулагХан" ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна. Зам барилгын ажлын хүрээнд 8 сарын 02-ны оройн 22 цагаас эхлэн Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх 650 метр замын хөдөлгөөнийг хязгаарлан, хучилтын ажил хийхээр боллоо. Энэ хэсэгт 8-рсарын 12 хүртэл хучилт хийгээд нээх бөгөөд цаашид хэсэгчлэн хаах төлөвлөгөөтэй ажиллах юм. Тухайлбал, Цагаан байрны уулзвараас Дэнжийн мянгын уулзвар хүрэх замыг 8 сарын 12-ноос 19-ний өглөө хүртэл, Дэнжийн мянгын уулзвараас 32-ын тойрог хүртэлх замыг 8 сарын 19-өөс 29-ний өглөө хүртэл тус тус хааж хучна. Зам барилгын ажлыг хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө дуусгах бөгөөд замын уртад цахилгааны шугам сүлжээ шилжүүлэх болон борооны ус зайлуулах шугамын ажлууд бүрэн хийгдээд байгаа юм гэж Нийслэлийн Автозамын газраас мэдээллээ.


Баянбүрдийн тойргоос Цагаан байрны уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хязгаарлана  
Үзсэн: 1748 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй