Шууд Chart

Гамшгийн бэлэн байдлыг хангах өнөөгийн тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх аудитыг эхлүүллээ

2025-05-19 17:43:17

Үндэсний аудитын газраас гамшгийн бэлэн байдлыг хангах өнөөгийн тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх гүйцэтгэлийн аудитыг өнөөдөр эхлүүллээ.

Тус газрын Гүйцэтгэл, нийцлийн аудитын газрын захирал, тэргүүлэх аудитор Д.Энхболд аудитыг нээж, төлөвлөгөө хөтөлбөрийг танилцуулж, аудитын явцад анхаарах шаардлагатай асуудлын талаар мэдээлэл өгсөн юм.

Энэ аудитын хүрээнд Гамшгаас хамгаалах тухай хууль болон тэдгээртэй уялдуулан батлагдсан төрийн бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, төсөв, зохион байгуулалтын арга хэмжээний 2023-2025 оны үр дүнг хамруулж, гамшгаас хамгаалах үйл ажиллагааны бэлэн байдалд дүн шинжилгээ хийж, тайлан, бусад нотлох баримт материалыг үндэслэл болгон аудитыг гүйцэтгэх юм. Гаргасан дүгнэлт, боловсруулсан зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд танилцуулж, олон нийтэд мэдээлэхэд аудитын зорилт чиглэгдэж байна.

Аудитад Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Шадар сайд, ОБЕГ болон бусад холбогдох байгууллагыг хамруулах бөгөөд аудитын тайланг энэ оны 12 дугаар сарын 15-ны дотор Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо болон бусад холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр төлөвлөөд байна гэж ОБЕГ-аас мэдээллээ. 


Гамшгийн бэлэн байдлыг хангах өнөөгийн тогтолцоо, хууль тогтоомжийн хэрэгжилтэд хийх аудитыг эхлүүллээ  
Үзсэн: 117 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй