
Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 5 дугаар сарын 12-16-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 746 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 443 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 303 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна. Архангай аймгийн Ихтамир сумын Мал эмнэлгийн тасгийн холбогдох албан тушаалд томилогдохоор нэр дэвшсэн иргэд нь тухайн албан тушаалыг хашихад илт ашиг сонирхлын зөрчил үүсэхээр байгааг тогтоож, холбогдох хариуг хүргүүлэв.
Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 67 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 14 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.
Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 4 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.
АТГ: Нийтийн албанд томилогдох 746 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянав | ||
Үзсэн: 241 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.