Шууд Chart

Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив

2025-05-21 15:58:04

Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Лео Зенг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив.

Монгол Улсын Ерөнхийлөгч үүрэгт ажилдаа орж буй Лео Зенг-д баяр хүргэж, Австрали нь Монгол Улсын гуравдагч хөрш, Энэтхэг-Номхон далайн бүс нутаг дахь чухал түншүүдийн нэг гэж үздэгийг тэмдэглэв.

Харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, улс төрийн яриа хэлэлцээг тогтмолжуулах, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт хамтран ажиллахын чухлыг онцолж, Элчин сайд энэ чиглэлээр идэвх, зүтгэлтэй ажиллана гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.

Элчин сайд Лео Зенг Ерөнхийлөгчид талархал илэрхийлж, “Өргөтгөсөн түншлэл”-ийн зарчмаар хөгжиж ирсэн харилцаа, хамтын ажиллагааг шат ахиулах зорилт тавьж буйгаа онцоллоо.

Монгол Улс, Австралийн Холбооны Улс хооронд 1972 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дипломат харилцаа тогтоосон юм.


Австралийн Холбооны Улсын Элчин сайд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барив   
Үзсэн: 195 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй