Шууд Chart

Тээврийн хэрэгсэл шатаж байсныг хяналтын камераар илрүүлж, галыг бүрэн унтраажээ

2025-05-25 10:32:38

Баянзүрх дүүргийн 26 хорооны нутаг дэвсгэрт байрлах хотхоны автомашины зогсоолд байсан Приус маркийн тээврийн хэрэгсэл  өчигдөр шатаж байсныг камерын хяналтаар илрүүлжээ.

“Улаанбаатар марафон-2025" арга хэмжээний хамгаалалт, зохицуулалтад ажиллаж байсан Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын алба хаагч нар шуурхай арга хэмжээ авч, галыг бүрэн унтраан иргэдийн эд хөрөнгийг авран хамгаалсан байна.

Иргэд, жолооч та бүхэн тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү. Тээврийн хэрэгсэл бүрт гал унтраагуур байрлуулж, тогтмол шалгаж байхыг  Тээврийн Цагдаагийн албанаас зөвлөж байна.

 


Тээврийн хэрэгсэл шатаж байсныг хяналтын камераар илрүүлж, галыг бүрэн унтраажээ  
Үзсэн: 126 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй