
МАН-ын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд өнөөдөр боллоо. Бага хурлаар шинэ Ерөнхий сайдыг тодрууллаа. МАН-ын Удирдах зөвлөл хуралдаад Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг 100 хувийн саналаар дэмжсэн.
Уг асуудлыг Бага хурлаар оруулж, хэлэлцэж эхлэх үед УИХ-ын гишүүн Г.Тэмүүлэн заалнаас өөрийн нэрийг Ерөнхий сайдад дэвшүүлж байгаагаа мэдэгдсэн байна. Ингээд Бага хурлын гишүүд Г.Занданшатар, Г.Тэмүүлэн нараас асуулт асууж, хариулт явагдсан.
Асуулт хариулт дууссанаар Ерөнхий сайдад нэр дэвшигчдээс хэнийг дэмжиж байгаа талаарх санал хураалт нууц горимоор явагдаж олонхын саналаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Г.Занданшатарыг 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ
МАН-ын бага хурлын гишүүдийн олонх Г.Занданшатарыг 34 дэх Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ | ||
Үзсэн: 369 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.