
АН-ын бүлэг өнөөдөр хуралдаж дууссаны дараа мэдээлэл хийлээ. Тэрбээр Ерөнхий сайд Г.Занданшатарт гурван агуулга бүхий бодлогын шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм. Оны эхний таван сарын байдлаар эдийн засаг нийгмийн үзүүлэлтүүд таатай биш байна. Иргэдийн бодит орлого буурсан байна. Эрчим хүчний асуудалтай холбоотой мэдээлэл авах байсан боловч авч чадсангүй. Ардчилсан намын бүлгээс шинээр томилогдож байгаа Ерөнхий сайдад бүтцээ оруулж ирэхээс өмнө бодлогын шаардлага хүргүүлнэ гэдгээ мэдэгдсэн юм.
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга Б.Жаргалан: Ардчилсан нам бол хүний эрх, эрх чөлөөг хангах, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах хүрээнд тодорхой бодлого шийдвэр гаргаж, ажиллаж ирсэн. Ерөнхий сайдаар томилогдсон Г.Занданшатар Баасан гаригт Засгийн газрын бүтцээ оруулж ирнэ, Даваа гарагаас төсвийн тодотголыг оруулж ирнэ гэж Пүрэв гарагийн нэгдсэн чуулганд мэдээлэл өгсөн. Одоогоор МАН-ын бүлэг хуралдаагүй, Засгийн газрын шинэ бүтцээ өргөн мэдүүлээгүй байна.
Монгол Улсад тулгамдсан маш олон асуудал байна. Эрчим хүчний асуудал зэрэг нь хямралын нөхцөл рүү явж байна. Цаг алдалгүй Засгийн газрын бүтэц бүрэллдэхүүнээ УИХ-д өргөн мэдүүлж, бодлогын асуудал дээр яаралтай шийдвэрээ гаргаж ажиллах шаардлага байна. Тийм учраас Ардчилсан намын бүлгээс Ерөнхий сайдад тодорхой шаардлага хүргүүлж байна.
Монгол Удсын хувьд авлига засаглалын тулгамдсан асуудал болсон. Бүх асуудлын үндэс суурь болж байна. Авлигын эх үндэс болж байгаа зүйл нь эдийн засаг дахь төрийн оролцоо хэт өндөр байгаа явдал байна.
Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах, төрийн захиргааны болон тусгай албан хаагчдын тоог 20 хувиар бууруулах, төрийн албаны мэргэшсэн тогтвортой байх нөхцлийг хангаж, ашиг сонирхлын зөрчлийг таслан зогсоох.
Төрийн өмчит аж ахуй нэгжийг олон нийтийн нээлттэй хувьцаат компани болгох, орон тоог хоёр дахин буруулж, үр өгөөж бүтээмжийг эрс нэмэгдүлэх.
Төрийн хэмнэлтийг хэрэгжүүлэх замаар төрийн хүнд суртал, хяналт шалгалт татварын дарамтаас бизнес эрхлэгчдээ чөлөөлж, хувийн өмч болон хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах. Хувийн хэвшилд ногдох татварын дарамтыг 20 хувиар бууруулах.
2025 онд 20 мянган ажлын байр шинээр бий болгох. 2025 оны улсын нэгдсэн төсвийг тодотгож улсын урсгал зардлыг 20 хувиар танах, төсвийн худалдан авалт, хөрөнгө орлуулалтын бодлогоо үндэсний аж ахуй нэгжийг дэмжих буюу тендерийг зөвхөн үндэсний компаниудын дунд зарлах, мега төслүүдийг эрэмбэлэх зэрэг болно. Үр ашиггүй төслүүдийг хасах шаардлагыг хүргүүлж байна.
АН: Шинэ Засгийн газрыг байгуулахдаа яам болон сайд нарыг тоог 50 хувиар бууруулах шаардлагатай | ||
Үзсэн: 202 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.