Шууд Chart

АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав

2025-06-17 11:39:57

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2025 оны 6 дугаар сарын 9-13-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 505 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 317 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 188 нэр дэвшигчийн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 73 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 12 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ. Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасан хариуцлага тооцуулахаар Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Дорнод аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Баянхонгор аймгийн Засаг дарга, Говь-Алтай аймгийн Бигэр сумын Засаг дарга, Дундговь аймгийн Эрдэнэдалай сумын Засаг дарга зэрэг төрийн байгууллага, албан тушаалтанд албан бичиг хүргүүллээ.

Иргэдээс ирүүлсэн гомдол, мэдээллийн дагуу 8 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг хянан шалгав.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын 200 гаруй албан тушаалтанд “ХАСУМ, ХАСХОМ, мэдэгдэл, тайлбар, хориглолт хязгаарлалт” сэдвээр мэдээлэл өгч, сургалт зохион байгууллаа.


АТГ: Нийтийн албанд томилогдох 505 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгав  
Үзсэн: 181 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй