Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өөрийн тэргүүлэн ажиллах Засгийн газрын гишүүдийг УИХ-д өнөөдөр танилцууллаа.
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан одоогоор түр завсарлаад байна. Тун удахгүй шинэ Засгийн газрын гишүүд УИХ-д тангараг өргөнө.
Шинээр байгуулагдаж байгаа Засгийн газрын гишүүдийг танилцуулъя.

|
- Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайдад Ням-Осорын Учрал,
- Шадар сайдад Тогмидын Доржханд,
- Шадар сайдад Сайнбуянгийн Амарсайхан,
- Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргад Сандагийн Бямбацогт,
- Гадаад харилцааны сайдад Батмөнхийн Батцэцэг,
- Сангийн сайдад Болдын Жавхлан,
- Хууль зүй, дотоод хэргийн сайдад Лхагвын Мөнхбаатар,
- Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайдад Гонгорын Дамдиннням,
- Батлан хамгаалахын сайдад Дамбын Батлут,
- Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Батын Батбаатар,
- Боловсролын сайдад Пүрэвсүрэнгийн Наранбаяр,
- Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгаалллын сайдад Тилеуханы Аубакир
- Зам, тээврийн сайдад Борхүүгийн Дэлгэрсайхан,
- Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдад Чинбатын Ундрам,
- Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайдад Энхтайваны Бат-Амгалан,
- Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдад Жадамбын Энхбаяр,
- Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайдад Энхбаярын Батшугар,
- Эрчим хүчний сайдад Баттогтохын Чойжилсүрэн,
- Эрүүл мэндийн сайдад Жигжидсүрэнгийн Чинбүрэн
|
Сануулахад, Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 4 дэх хэсэгт, “Засгийн газрын гишүүнийг Улсын Их Хурал, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд томилж, чөлөөлж, огцруулна. Засгийн газрын гишүүн Улсын Их Хуралд тангараг өргөнө” гэж заасан байдаг.
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.