
Ерөнхий сайд Г.Занданшатарын тэргүүлсэн Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ. Анхны хуралдаанаар хэлэлцэх дөрөв, танилцах гурван асуудал байна.
Өнөөдөр хэлэлцэх асуудал
- Монгол Улсын 2024 оны нэгдсэн төсвийн гүйцэтгэл,
- Засгийн газрын 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан болон “Монгол Улсын 2024 оны төсвийн гүйцэтгэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл
- Төсвийн ерөнхийлөн захирагч нарын 2026 оны төсвийн хязгаарыг батлах тухай” Засгийн газрын тогтоолын төсөл хэлэлцэнэ.
Харин Монгол Улсын 2025 оны төсвийн тодотголын төсөл,Эрчим хүчний салбарын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар Монгол Улсын Засгийн газрын хуралдааны журамтай өнөөдрийн хуралдаанаар танилцахаар товложээ.
Шинэ Засгийн газрын анхны ээлжит хуралдаан эхэллээ | ||
Үзсэн: 176 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.