Шууд Chart

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нөхөн сонгуулийн явц 18.5 хувьтай байна

2025-06-22 12:39:37

Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2025 оны нөхөн сонгуулийн санал хураалт өнөөдөр Улаанбаатарын цагаар 07.00 цагт эхэллээ.

Энэ жилийн тухайд Баянхонгор, Дархан-Уул аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тус бүр нэг, 18 аймгийн 52 сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 61 мандатад 121 нэр дэвшигч өрсөлдөж байгаа.  

Тодруулбал, Дархан-Уул аймгийн ИТХ-ын нөхөн сонгуулийн 21, Шарын гол сумын ИТХ-ын нөхөн сонгуулийн 1,2 дугаар тойргийн санал хураалт өнөөдөр эхэлсэн. Нөхөн сонгуулийн санал хураалтыг 4 хэсгийн хороогоор дамжуулан зохион байгуулж байна.

Шарын гол суманд явагдаж буй аймаг, сумын ИТХ-ын нөхөн сонгуульд санал өгөх 4566 сонгогч нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 12:00 цагийн байдлаар 18.5 хувь буюу 845 иргэн санал өгсөн байна. Зөөврийн хайрцгаар нийт 46 иргэнээс урьдчилан саналыг нь авчээ.

Санал хураалтын явцыг хэсэг тус бүрээр авч үвэл

  • 7-4-1 хэсгийн хороо 7.97 хувь
  • 7-4-2 хэсгийн хороо 8.82 хувь
  • -4-3 хэсгийн хороо 6.84 хувь
  • 7-4-4 хэсгийн хороо 5.82 хувийн ирцтэй байна.

Дархан-Уул аймгийн Шарын гол сумын нөхөн сонгуулийн явц 18.5 хувьтай байна  
Үзсэн: 128 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй