
УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Бат-Эрдэнэ, Б.Баярбаатар, Н.Батсүмбэрэл, Д.Бум-Очир нар Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлага хүргүүлж байгаа талаараа мэдээлэл хийлээ.
Б.Бат-Эрдэнэ “Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар Ерөнхий сайдаар томилогдохдоо гурван зүйлийг хэлсэн байдаг. Авлига, албан тушаал, ашиг сонирхлын зөрчилд холбогдсон сайдыг шууд чөлөөлнө гэдгээ УИХ ын танхимд мэдэгдэж байсан. Г.Занданшатарын Засгийн газрын танхимыг дэмжиж байгаа тогтвортой ажиллаасай гэж хүсэж байгаа. Гэхдээ Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулахыг шаардаж албан бичиг хүргүүлж байна.
Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах үндэслэлийг танилцуулна. Нэгд 2024 оны есдүгээр сарын 9-ний өдрийн тушаалаар сургуулийн менежментийг сайжруулахад дэмжлэг үзүүлэх тухай гээд 1.2 тэрбум төгрөг зарцуулахаа зарласан. Тухайн үед УИХ-ын гишүүд шүүмжлэлтэй хандаж байсан. Гэтэл ЕБ-ын 120 сургуульд 10 сая төгрөг олгох замаар тараасан. Ингээд буцаагаад нэг ТББ руу буцаагаад 120 сургуулиас 10, 10 сая төгрөгийг татсан. Энэ бол авлигын асуудал. Ерөнхий сайд томилогдохдоо авлига, ашиг сонирхлын зөрчилтэй сайд нарыг чөлөөлнө гэж байсан. Тиймээс Ерөнхий сайд хэлсэн үгэндээ эзэн байж П.Наранбаяр сайдыг огцруулах хэрэгтэй. Хоёрт, Элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой асуудал үүссэн” гэдгийг онцолсон юм.
УИХ-ын гишүүн П.Сайнзориг: Энэ жил 42 мянган хүүхэд шалгалт өгсөн юм байна. Энэ хүүхдүүд Монгол Улсын баялаг. Гэтэл энэ хүүхдүүдийн хувь заяагаар тоглож байна. Дархан-Уул аймгаас ирүүлсэн мэдээллээр тааруухан үнэлгээ авсан хүүхдийн оноог өсгөсөн байна. Энэ бол сайдын өгсөн чиглэлийн дагуу хийсэн байж болзошгүй үйлдэл. Шалгалтын агуулга хэдэн хүүхэд утас авч орсноор илэрч байна.
Нэр бүхий УИХ-ын гишүүд Боловсролын сайд П.Наранбаярыг огцруулах шаардлагыг Ерөнхий сайдад хүргүүллээ | ||
Үзсэн: 162 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.