Шууд Chart

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

2025-06-25 17:01:06

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны зургаадугаар сарын 25-нд болж дараах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалт зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд  шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана

Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, дархлаажуулалтыг улсын хэмжээнд зохион байгуулах, эмчилгээ, оношилгоонд  шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана. 

Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралцагчийг 2025 оны есдүгээр сард багтаан нөхөн дархлаажуулалтад хамруулах ажлыг зохион байгуулахыг Боловсролын сайд П.Наранбаяр, Эрүүл мэндийн сайд Ж.Чинбүрэн нарт тус тус даалгалаа. 

“Баяр наадам тохиолдуулан улс орон даяар хөдөлгөөн эрчимжинэ. Энэ үед халдвар 10-12 дахин нэмэгдэх эрсдэлтэй гэж эрдэмтэд тооцжээ. Хичээл сургууль эхлэхэд уг өвчний хоёр дахь давлагаа томуу, томуу төст өвчинтэй хавсарч дэгдэх эрсдэл маш өндөр. Иймд нөхөн дархлаажуулалтыг эрчимжүүлэхийг Ерөнхий сайд үүрэг болгоод байгаа юм.


Улаанбурхан өвчний дэгдэлтийг таслан зогсоох, эмчилгээ, оношилгоонд шаардлагатай таван тэрбум төгрөгийг Засгийн газрын нөөц сангаас гаргана  
Үзсэн: 161 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй