
Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойг тэмдэглэн 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдөр Ром дахь Монгол Улсын Элчин сайдын яам хүндэтгэлийн хүлээн авалт зохион байгуулагдлаа.
Монгол Улсаас БНИУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Байнгын төлөөлөгч Ц.Нарантунгалаг хүлээн авалтыг нээж хэлсэн үгэндээ, "Найман зууны тэртээ эхэлсэн бидний түүхэн холбоос эдүгээгийн хамтын ажиллагааны үндэс, эх сурвалж болж, өнөөдөр бид Монгол Улс, Бүгд Найрамдах Итали Улсын хооронд орчин цагийн дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойгоо тэмдэглэж байна.
…Азийн цээжин дэх ардчиллын баян бүрд гэгддэг Монгол Улс энхийг эрхэмлэсэн, бие даасан, олон тулгуурт, идэвхтэй гадаад бодлогынхоо хүрээнд хөрш орнуудтайгаа найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагааг хөгжүүлэхийн зэрэгцээ “гуравдагч хөрш”-ийн бодлогын хүрээнд дэлхийн ардчилсан улс орнуудтай хоёр талын болон олон талт хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж, хамтран ажиллаж байна. Бүгд Найрамдах Итали Улс бол Монгол Улсын “гуравдагч хөрш”-үүдийн нэг гэдгийг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
…Монгол, Италийн найрсаг харилцаа, бүх талын хамтын ажиллагаа сүүлийн жилүүдэд идэвхтэй хөгжиж байгаа бөгөөд цаашид улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна" гэв.
Италийн талаас Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн, Итали-Монголын парламентын бүлгийн дарга Никола Каре болон Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны Ази, номхон далайн орнуудын газрын захирал Алессандра Скиаво нар хэлсэн үгэндээ хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа олон салбарт идэвхтэй өрнөж байгааг тэмдэглээд, цаашид бүх талаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.
Арга хэмжээнд БНИУ-д суугаа гадаадын орнуудын Элчин сайд нар, Бүгд Найрамдах Итали Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүд, Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яам болон бусад яамдын төлөөлөл, Ромд төвтэй олон улсын байгууллагууд, муж, орон нутаг, боловсрол, шинжлэх ухаан, соёл, урлаг, бизнесийн байгууллагуудын төлөөлөгчид, Монгол Улсаас тус улсад томилогдон ажиллаж буй Өргөмжит консулууд болон Итали Улсад ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн төлөөлөл оролцов гэж Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайдын яамнаас мэдээллээ.
Монгол Улс , БНИУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ой тохиож байна | ||
Үзсэн: 151 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.