Шууд Chart

АНУ-д гарсан шинэ вирусаар 150 гаруй хүн өвчилжээ

2014-09-24 13:47:48

Америкийн нэгдсэн улсад энэ оны зургаа, долоодугаар сараас D68 гэх шинэ төрлийн вирус илэрчээ. Одоогоор Америкийн 18 мужийн, 150 гаруй хүн энэ вирусын халдварт өртсөн мэдээлэл байна.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас мэдээлэхдээ, амьсгалын замын цочмог халдвартай, ялангуяа багтраагаар хүндрэх хандлагатай хүүхдүүд “D68 энтеровирус”-ээр өвчлөх эрсдэлтэй гэдгийг сануулж байгаа юм. Гэхдээ одоогоор ямар шинж тэмдэгтэй, юунаас халдвар дамждаг тухай батлагдсан мэдээлэл байхгүй, судалж байгаа гэдгийг хэлж байна. Түүнчлэн олон улсад хүлээсэн үүргийнхээ дагуу аливаа улс орон шинэ тутам илэрсэн халдварт өвчнийхөө талаарх мэдээллийг дэлхий дахинд мэдээлэх ёстой ажээ. Энэ тухай Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Хэвлэл мэдээллийн ажилтан Ч.Уртнасан ярилаа.

 
 

АНУ-д гарсан шинэ вирусаар 150 гаруй хүн өвчилжээ  
Үзсэн: 1956 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.21.106.xxx [202.21.106.xxx] 2014-09-24 13:57
өмхий хар новшийн америкууд есөн жорын туршилт хийж дэлхий даяар өвчин эмгэг зориудаар тарааж байдагаа больвол таарна шүү.

Бидэнтэй нэгдээрэй