
Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын талуудын бага хурлын 17 дугаар хуралдаан 2026 оны 8 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд Монгол Улсад зохион байгуулагдана.
Засгийн газрын тогтоолоор тус Бага хурлыг зохион байгуулах Үндэсний хороог байгуулсан. БОУАӨ-ийн сайд бөгөөд Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах Үндэсний хорооны дарга Батын Батбаатар Үндэсний хорооны тавдугаар хуралдааныг өчигдөр/2025.06.27/ хуралдууллаа.
Хуралдааны эхэнд Б.Батбаатар сайд “Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын Конвенцын Талуудын 17 дугаар бага хурлыг (COP-17) зохион байгуулах нь аль нэг яам, хэн нэгэн сайдын нэр хүндийн асуудал биш Монгол Улсын тухай олон улсад яригдах асуудал.
Иймээс өнөөдөр хурлыг зохион байгуулах Үндэсний хороог нэгдсэн удирдлагаар хангах, бэлтгэл ажлын албадын чадавхыг сайжруулах түүнд зориулсан бүтцийг нэмэгдүүлэх, Сангийн яам, Төрийн худалдан авах ажиллагааны газраас COP-17-той холбоотой худалдан авалтын төлөвлөгөө, эрх зүйн орчныг судлах, хөрөнгө оруулалт татах, Тусгай сан эсвэл Төслийн нэгж байгуулах тогтоолын төсөл танилцуулах шаардлагатай” гэлээ.
Дээрх асуудалтай холбогдуулан Үндэсний хорооны гишүүд байр сууриа солилцлоо.
Үргэлжлүүлэн Б.Батбаатар сайдын зүгээс COP-17 хурлын бэлтгэл ажлыг хангах хүрээнд өнгөрсөн хугацаанд хийгдсэн ажлуудаа тайлагнах, тулгамдаж байгаа асуудлуудаар санал боловсруулах хугацаатай үүрэг өглөө.
COP-17 бага хурлыг зохион байгуулах Үндэсний хорооны ажлыг эрчимжүүлэх үүрэг өглөө | ||
Үзсэн: 144 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.