Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-ын нийт гишүүдийн олонхын саналаар эцэслэн баталлаа.
Дараа нь Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.
Хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан юм.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах тухай хуулийн 2 зүйл бүхий, хамт өргөн мэдүүлэх Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай 3 зүйл бүхий, Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 2 зүйл бүхий хуулиудын төслийг боловсруулсан байна.
Монгол Улсын Их Хурлын тухай хууль /шинэчилсэн найруулга/-д өөрчлөлт оруулах, тухай хуулийн төслийн 17 дугаар зүйлийн “17.1.Улсын Их Хурлын ээлжит чуулган 9 дүгээр сарын 15-ны өдрөөс, хаврын ээлжит чуулган 3 дугаар сарын 15-ны өдрөөс эхлэн 75-аас доошгүй ажлын өдөр чуулна.” гэж өөрчлөлт оруулснаар төсвийн төслийг намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс хэлэлцүүлэх, хэлэлцүүлгийг 5 үе шаттайгаар явуулах, нэмэлт өөрчлөлтийг холбогдох хуулиар оруулах боломжит эрх зүйн зохицуулалтыг бий болгоно гэж үзжээ.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах, тухай хуулийн төсөлд Дунд хугацааны төсвийн хүрээний мэдэгдэл нь дараа жилийн макро эдийн засаг, төсвийн үндсэн үзүүлэлтүүд, дунд хугацааны төсөөллийг тодорхойлох, эдийн засаг, төсвийн бодлогын хувьд өндөр ач холбогдол бүхий баримт бичиг учир Улсын Их Хурлаар хэлэлцэх тусгайлсан 4 үе шаттай хэлэлцүүлэг дэгийг бий болгох, мөн төсвийн төслийг намрын ээлжит чуулган эхэлсэн өдрөөс 5 үе шаттайгаар хэлэлцүүлэг явуулах байдлаар нэмэлт, өөрчлөлтийг хийхээр тусгасан байна.
Төрийн байгуулалтын байнгын хороо дээрх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн бөгөөд тус байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Баярбаатар танилцуулсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон
Хуулийн төсөлтэй холбогдуулан асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжсэн учир анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын болон
Төсвийн байнгын хороонд шилжүүллээ.
Мөн хуралдаанаар Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцэж эхэлсэн.
Хуулийн төслийн талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Бямбацогт танилцуулсан юм.
Монгол Улсын Засгийн газрын бүрэлдэхүүнд өөрчлөлт орсонтой холбогдуулан Төсвийн тухай хуулийн 34 дугаар зүйлийн 34.1.4-т “төсвийн ерөнхийлөн захирагч хооронд төсвийн зохицуулалт хийх” тохиолдолд төсвийн тодотгол хийхээр заасныг үндэслэн Засгийн газраас Монгол Улсын 2025 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх нөхцөл үүсч, үүнтэй холбогдуулан Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлж байна хэмээв.
Тэрбээр, Олон улсын байгууллагуудын тодорхойлж байгаагаар дэлхий дахинд тодорхой бус байдал урьд өмнө тохиолдож байгаагүй өндөр түвшинд хүрсний улмаас ихэнх улс орнуудын эдийн засгийн идэвхжил муудаж байна. Улмаар 2025 оны эхний 5 сард манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох нүүрсний дундаж үнэ 72 ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 40 орчим хувиар унаснаар нийт экспорт 5.4 тэрбум ам.доллар болж өмнөх оны мөн үеэс 15 хувь буюу 1 тэрбум орчим ам.доллароор, төсвийн нийт орлого 11.4 их наяд төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 11 хувь буюу 1.3 их наяд төгрөгөөр буураад байна. Цаашилбал, эдийн засгийн өсөлт 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувь байсан бол Үндэсний статистикийн хорооноос 2025 оны 5 дугаар сарын 16-ны өдөр зарласнаар 2025 оны эхний улиралд эдийн засгийн өсөлт 2.4 хувь болж буураад байна гэлээ.

Эдгээр нөхцөл байдлын улмаас 2025 онд нэгдсэн төсвийн орлогын хүлээгдэж буй гүйцэтгэл төсвийн хүрээний мэдэгдэлд заасан орлогын доод хэмжээнд хүрэхээргүй байгаа тул Монгол Улсын нэгдсэн төсвийн 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2026-2027 оны төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд 2025 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 3.2 их наядаар, төсвийн зарлагыг 1.9 их наядаар бууруулж, тэнцвэржүүлсэн тэнцлийг 1 их наяд 365 тэрбум төгрөгийн алдагдалтай байхаар тусгажээ.
Мөн хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2025 онд 5.5 хувь, 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6.3 байхаар тусгаж тооцсон байна.
Мөн хуулийн төсөлд эдийн засгийн өсөлтийг 2025 онд 5.5 хувь, 2026 онд 5.7 хувь, 2027 онд 6.3 байхаар тусгаж тооцсон байна.
Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Баясгалан танилцуулав. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваа, 2025 оны төсвийн хүрээний мэдэгдэлд өөрчлөлт оруулахдаа хэрэглээний үнийн өсөлтийг тооцсон аргачлал болон Засгийн газрын нийт өрийн үлдэгдэл өмнөх оноос өссөн нь хэрэглээний үнийн өсөлтөд хэрхэн нөлөөлж байгаа талаар, Улсын Их Хурлын гишүүн Ж.Баясгалан төсөлд тусгагдсан хэрэглээний үнийн өсөлтийн түвшин болон валютын ханшийн өөрчлөлтийг тооцсон аргачлалын талаар асуулт асууж, хариулт авсан гэж танилцуулсан.
Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжсэн байна.
Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал, Хуулийн төслүүдийг үзэл баримтлалынх нь хүрээнд хэлэлцэхийг нь дэмжиж байна. Дэлхийн улс орнууд өөрийнхөө улс төрийн нөлөөлөл, эдийн засгийн чадамжаа хадгалах, дотоодынхоо зах зээлийг хамгаалах, үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, улмаар өөрийнхөө бүтээгдэхүүнээр дэлхийн зах зээлийн хэрэглээний нэлээдгүй хэсгийг хангах гэсэн том өрсөлдөөний шалтгаан нь болж гарч ирж байгаа тарифын хязгаарлалтын асуудал Монгол Улсад сүүдрээ тусгалаа. Үүнээс болж гол нэр төрлийн бүтээгдэхүүнүүд, эрдсийн үнэ дэлхийн зах зээл дээр эрс буурч байна. Энэ нь манайд нөлөөлж төлөвлөгдсөн орлогууд таамаглашгүйгээр буурч байна. Тийм учраас бид нөхцөл байдлаа дүгнэж, хязгаарлалт, зохицуулалтуудаа зөв хийж байж эрсдэлийг аль болохоор бага хохиролтойгоор даван туулах ёстой. Энэ бол улс үндэстний эрх ашиг. Ингэж байж энэ улс үндэстний эрх ашиг хангагдах ёстой учир хуулийн төслийг дэмжиж байна. Дэлхийн зах зээл дээрх үнийн бууралт, нөлөөллүүд бидний эдийн засгийн өсөлтөд тодорхой нөлөө үзүүлж байгаа. Эдийн засгийн агшилтаа дагуулаад төсвөө хэт базвал эдийн засаг агшилт улам нэмэгдэж, үүнийг дагаад инфляц өснө. Тиймээс төсөвтөө хязгаарлалтаа хийж, бодит эдийн засгийн салбараа тэтгэх, хөрөнгийн эргэлтийг нэмэх замаар үүнийг шийднэ гэж ингэж харж байна. Төсвийн хүрээний мэдэгдэл, ирэх онуудын төсвийн төсөөллөө баталж байж төсөвтөө тодотгол хийж ажлаа зөв зохицуулах болно гэлээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хуулийн төслийн хэлэлцүүлэг үдээс хойших нэгдсэн хуралдаанаар үргэлжилнэ хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа | ||
Үзсэн: 142 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.