Шууд Chart

Багахангай дүүргийн залуустай уулзлаа

2014-09-25 08:28:35

Монголын Залуучуудын холбооноос 2014 оны бүхий л арга хэмжээгээ “Залуусаа нэгдье” уриан дор зохион байгуулж байгаа бөгөөд Улаанбаатар хотын дүүргүүдийн Залуучуудын холбоодыг идэвхжүүлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх үүднээс шинэчлэн зохион байгуулан ажиллаж байна.

2014 оны 09-р сарын 24 нд Багахангай дүүргийн Залуучуудын холбооны тэргүүлэгч гишүүдийг  МЗХ-ны удирдлагууд хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр Багахангай дүүрэгт хийгдэж байгаа ажлууд болон цаашид хийхээр төлөвлөж байгаа үйл ажиллагаануудтай танилцаж, МЗХ-ны Ерөнхийлөгч А.Мөнхбат Багахангай дүүргийг Залуучуудын дүүрэг болгох уриалгыг дэвшүүлэн нийслэл хотын өнгө төрхийг тодорхойлох шинэ дүүрэг болгон хөгжүүлэхэд  залуучуудын оролцоо хүсэл эрмэлзэл чухал гэдгийг онцолсон бөгөөд хамтран олон ажлуудыг зохион байгуулахаар боллоо.

Түүнчлэн Багахангай дүүрэг нь дэд бүтэц, зам харилцаа, төмөр зам харьцангуй хөгжсөн дүүрэг бөгөөд дүүргийн иргэдийн ихэнх нь залуучууд амьдардар залуучуудын дүүрэг юм. Цаашид Багахангай дүүрэгт Унадаг дугуйтай улаанбаатар төслийн уриалга, И юу? О юу? Аяны уриалга, хувь хүний хөгжлийн сургалтууд, залуу гэр бүл, хүүхэд залуучуудад зориулсан арга хэмжээнүүдийг шат дараалалтайгаар зохион байгуулах болсон бөгөөд боловсон иргэнтэй хөгжил дэвшилээрээ манлайлагч дүүрэг байх хүсэл тэмүүлэлтэйгээр үйл ажиллагааны чиглэлүүдийг хүлээн авлаа.

Багахангай дүүргийн Залуучуудын холбооны ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөе.

Нийтэлсэн: Mонголын радио

Багахангай дүүргийн залуустай уулзлаа  
Үзсэн: 711 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй