Шууд Chart

Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ

2025-07-09 09:08:56

“Өмнөговь аймгийн Терминал гэх газарт хүн тогонд цохиулчихлаа” гэх дуудлага мэдээлэл энэ оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 14:43 минутад цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн. Тодруулбал, Иргэн “Д” нь Faw маркийн тээврийн хэрэгслийн чиргүүл дээрх нүүрсийг хучиж байхдаа тог дамжуулдаг шонгийн модны ил задгай цахилгааны утасны хүчдэлд цохиулж гэмтжээ.

Иймд иргэд Та бүхэн өөрийн амь нас эрүүл мэндээ хамгаалж аливаа ил задгай шалбарсан цахилгааны утаснаас хол байх, хэрэв гэмтэлтэй цахилгааны утастай дайралдвал мэргэжлийн байгууллагад мэдэгдэж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлнэ үү.


Цахилгааны хүчдэлд цохиулж гэмтжээ  
Үзсэн: 224 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй