Шууд Chart

Агаар орчны бохирдлын болон Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ

2025-07-09 12:04:52

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаан 10 цаг 33 минутад гишүүдийн 51.7 хувийн ирцтэй эхэлж, Монгол Улсын Их Хурлын Агаар орчны бохирдлын болон Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ.

Хуралдааныг Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ даргалсан бөгөөд хэлэлцэх асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байсангүй.

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.3-т заасны дагуу “Дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг харьяалах Байнгын хорооны хуралдаанаар урьдчилан хэлэлцэх бөгөөд нэгдсэн хуралдаан Байнгын хорооны гаргасан санал, дүгнэлтийг үндэслэн дэд хорооны бүрэлдэхүүний тухай тогтоол батална.” гэдгийг хуралдаан даргалагч дурдав.

Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дэд дарга  А.Ариунзаяа Дэд хороодын бүрэлдэхүүний талаар танилцууллаа.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан  асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул энэ талаарх санал хураалтыг явуулсан.

Тухайлбал, Монгол Улсын Их Хурлын Агаар орчны бохирдлын дэд хороог Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Б.Бат-Эрдэнэ, У.Отгонбаяр, Н.Наранбаатар, С.Замира, А.Ундраа, Ж.Золжаргал, С.Одонтуяа, Л.Мөнхбаясгалан, Ж.Чинбүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Мөн Монгол Улсын Их Хурлын Хүнс, хөдөө аж ахуйн дэд хороог Улсын Их Хурлын гишүүн М.Мандхай, Ж.Батжаргал, Ц.Идэрбат, З.Мэндсайхан, С.Лүндэг, Б.Мөнхсоёл, Ц.Туваан,  Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, Т.Мөнхсайхан, П.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулахыг хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжив.

Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын  гишүүн М.Ганхүлэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов хэмээн Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв.


Агаар орчны бохирдлын болон Хүнс, хөдөө аж ахуйн дэд хорооны бүрэлдэхүүний тухай асуудлыг хэлэлцлээ  
Үзсэн: 200 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй