Шууд Chart

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ

2025-07-11 13:53:21

Тулгар төрийн 2232, Их Монгол Улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадмыг тохиолдуулан Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ.

Тэрбээр мэндчилгээндээ:

"Америкийн Нэгдсэн Улсын нэрийн өмнөөс монголын ард түмэнд Үндэсний их баяр наадмын баярын мэнд хүргэе.

Өнгөрсөн 38 жилийн хугацаанд Америкийн Нэгдсэн Улс болон Монгол Улс харилцан ашигтай стратегийн ашиг сонирхол, ардчиллын нийтлэг үнэт зүйлсэд тулгуурласан түншлэлийг бүтээсэн билээ. Бид хамтдаа Энэтхэг-Номхон далайн бүс нутгийн хөгжил цэцэглэлт, аюулгүй байдлыг нэмэгдүүлэхэд хувь нэмрээ оруулсаар ирсэн. Манай хоёр улсын Стратегийн гуравдагч хөршийн түншлэлийг цаашид ч үргэлжлүүлнэ гэдэгт бид итгэлтэй байна.

Монголын ард түмэн Наадмаар баяр цэнгэлтэй, амгалан тайван байх болтугай. Сайхан наадаарай!" гэжээ.


АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Марко Рубио Монголын ард түмэнд баяр хүргэж, мэндчилгээ дэвшүүллээ  
Үзсэн: 294 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй