Шууд Chart

Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа

2025-07-11 16:16:44

Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асарт зочиллоо.
 
Энэ жил шагайн асарт “Шагайн алтан зурхай”-г залсан байна.
 
Харваачдын бэлгэ тэмдэг болсон алтан зурхайн анхны сумыг Ерөнхий сайд тавилаа.
 
Алтан зурхайг харваачид өөрсдөө бүтээжээ. Алтан зурхайд төрийн долоон эрдэнэ, Отгонтэнгэр хайрхан, олноо “Марзан” Шарав хэмээн алдаршсан зураач Балдуугийн Шаравын “Монголын нэг өдөр” зураг, дөрвөн хүчтэн, оюу номин чулуугаар чандмань дүрсэлж, мөнгөн тохой зэргийг шигтгэн урлажээ.
 
Алтан зурхайг цаашид жил бүр шагайн асрын хойморт залах болно гэж ерөнхий шүүгч, Монгол Улсын гарамгай мэргэн Б.Нармандах ярилаа.
 
Ерөнхий сайд Г.Занданшатар Үндэсний их баяр наадмын сур, шагайн асраар зочлохдоо наадамчин олонтой мэндчилж, сайхан наадахыг ерөөлөө.
 

Ерөнхий сайд Г.Занданшатар шагайн алтан зурхайн анхны сумыг тавилаа  
Үзсэн: 248 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй