
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104 жилийн ойн Үндэсний их баяр наадмын өдрүүдэд цагдаа, дотоодын цэргийн анги, байгууллагын бие бүрэлдэхүүн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин ажиллаж байна.
Өнөөдөр буюу 07 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатарын талбайд 6 байгууллагын 186 алба хаагч, Сурын харваа, Шагайн харваа зэрэг Төв цэнгэлдэх хүрээлэн орчимд 24 байгууллагын 1055 алба хаагч, цагдаа, дотоодын цэргийн 30 гаруй байгууллагын 1200 орчим хаагч иргэдийн аюулгүй байдлыг хангах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалалт, зохицуулалтын үүрэг гүйцэтгэж байна.
Наадамчин олон Та бүхэн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, аюулгүй байдлаа ханган, бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сулруулахгүй сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
“Төв цэнгэлдэх хүрээлэн” орчимд 1200 орчим алба хаагч үүрэг гүйцэтгэж байна | ||
Үзсэн: 278 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.